Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэргэжилтэн, реферэнтээр ажилд орж байгаа гэнэ. Энэ томилгоо одоогоор албажаагүй хэдий ч тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргын ажлаа дүүргийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Баясахад, дүүргийн намын даргын ажлаа нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн дэд бүтэц хариуцсан орлогч дарга Т.Батцогтод хүлээлгэж өгөөд байгаа юм байна. Ингэснээр өчигдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах, дүүргийн намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Батцогт ажиллаж эхэлсэн байна.

С.Нум

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post БНСУ-ын Жон Сон Гон сумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Next post МАН-ын лидерүүд хаалттай хуралаар юу хэлэлцэв