Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ. Баттай эх сурвалжын мэдээлснээр энэ хэргийг илчлэхэд оролцсон цагдаагийн байгууллагын ажилтнууд болох А, Ж нарыг мөн урд шөнө баривчилсан байна.
Эх сурвалжын мэдэгдсэнээр гэрч Ч.Батболд нь Шадар сайдыг дагаж мөрдөх ажиллагаанд оролцсон бөгөөд хийж буй ажлынхаа талаар цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан А, Ж нарт мэдэгдсэн бөгөөд А, Ж нар чи ийм ноцтой, төрийн эсрэг гэмт хэрэгт оролцож болохгүй гэдгийг хэлж, Шадар сайд У.Хүрэлсүхэд өөрийнх нь эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдэгдсэнээр энэ хэрэг ил болжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар цагдаагийн байгууллагын ажилтнууд гэрч нарыг баривчлах үедээ “Ерөнхий сайдын эсрэг янз бүрийн юм ярьдаг хэн бэ чи. Ноёнтой сөргөлдсөн хүн яадгыг мэдрүүлнэ ээ” гэх зэргээр дарамтлан, шалан дээр хэвтүүлж, гавалсан байна. Засгийн газрын хоёр дахь албан тушаалтан болох Шадар сайдын аюулгүй байдалд халдсан хэргийг шалгалгүй сар гаруй болсон хуулийн байгууллага уг хэргийг гардан зохион байгуулсан дохиолол,хамгаалалтын “Нью Фалкон” компаний захирал З.Золбаяр болон “Очир” харуул хамгаалалтын алба, “Ханхүү-Бат” компаний захирал Б.Энхмэнд нарыг баривчлах нь битгий хэл ганц удаа байцаалт аваагүй, хэргийг захиалсан гэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тайлбар аваагүй гэнэ.
Б.Мияид
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...