ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Солонгосын эдийн засгийн форум хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан жилийн өмнө байгуулагдсан, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бөгөөд хамтарсан хуралдаан нь өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байгаа юм байна.

Уулзалтад тус форумын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, удирдах зөвлөлийн дэд дарга Г.Батхүү, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын тэргүүн, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Тэ Нён, БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон форумын бусад гишүүд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгост ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон тус улсаас манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд форумаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Г.Намуун

 

Leave a Reply

Your email address will not be published.