ГУРВАН САЙХАН СУМД ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЧЭЭ

ГУРВАН САЙХАН СУМД ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЧЭЭ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ.

Мөн аймгийн Засаг даргын захирамжаар малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна

Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна

"Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг...