Header Image

Гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно

Гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга  орлогч дарга О.Баяр эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын явцын мэдээллийг танилцууллаа. Энэ жил нийслэлийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 493.6 сая төгрөг, нийслэлийн төсвөөс 2.6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа аж. Үүнээс нийслэлийн гурван дүүрэгт мэс заслын тасаг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл худалдан авахад зориулагдаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 357.5 сая, нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт одоогийн байдлаар 366.4 сая төгрөг байгаа аж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд байгаа гурван амаржих газарт тус бүрт нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгчээ.

Амгалан амаржих газар буюу III төрөх эмнэлэгт шинээр Эмгэг нярайн тасгийг байгуулах ажлыг дуусгаж улсын комисс хүлээн авчээ. Үйл ажиллагаагаа эхэлэхэд бэлэн болсон. Хүрээ амаржих газарт мэс заслын хэсэгт их засварыг хийсэн гэдгийг О.Баяр танилцууллаа.  Дүүргийн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байгуулах  ажлын хүрээнд засварын ажил хийгдэж, тоног  төхөөрөмжийн тендерүүд зарлагдаад дууссан бөгөөд 10 сарын 1-н гэхэд гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасгаа нээх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.