Friday, April 26 2024

Засгийн газрын гишүүдийн орлогын мэдүүлэг

Хамгийн хамгийн буюу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орлого, орон сууц, үнэт эдлэл, мал аж ахуйгаараа тэргүүлсэн Засгийн газрын гишүүдийг танилцуулъя.

2016 онд хамгийн их орлого олсон нь дэд сайд Т.Гантулга

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Засгийн газрын гишүүдээс Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга 528 сая төгрөгийн орлогоор тэргүүллээ. Тэрээр  2016 оныг хүртэлх хугацаанд МАН-ын Олон нийт, PR, хэвлэл мэдээлэл, мэдээлэл технологийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улс төр судлаач мэргэжилтэй, докторын зэрэг хамгаалсан хүн. Тэрээр 1994 – 2000 онд  “Алтайн Кашмир” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласнаас бусад хугацаанд төрийн албанд ажиллажээ.

“Мон-Логос”, “Сайдро”, “И жи интер”, Глобал синержи”, “Сошиал медиа солюшн” гэсэн 5 компанид өөр өөр хэмжээний хувь эзэмшдэг. Эдгээрийн компанийн нийт үнэлгээ 1.2 тэрбум төгрөг.

Харин Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр 11.6 сая төгрөгийн орлогоор гүйцэтгэх засаглалын баг доторх хамгийн бага орлоготой гишүүн болжээ.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

А.Цогцэцэг сайдын гэр бүл 396 сая төгрөгийн орлого олжээ

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Гэр бүлийн гишүүдийн орлогоор эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 396 сая төгрөгөөр тэргүүллээ. Шинэ сайд эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллаж байгаа. 2003 оноос Зуун айл дахь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажилласан. Мөн 2014 онд “Allergy Med” гэх арьс, харшил, эмчилгээний гоо сайхны томоохон эмнэлэг нээжээ.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн гэр бүл өнгөрсөн онд нийт 20 сая төгрөгийн орлого олжээ.

Д.Оюунхорол сайд 9.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилгуудаа төрийн түшээд бүртгүүлдэг. Энэ  ангилалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд толгой тэргүүллээ. Тэрээр нийт 9.1 тэрбум төгрөгийн 5 үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлжээ. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг 250 сая төгрөгийн нэг үл хөдлөх хөрөнгөтэй.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Уул уурхайн дэд сайд 6 авто машинтай

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Тээврийн хэрэгслийн тухайд Уул уурхайн дэд сайд Д.Загджав 460 сая төгрөгийн машинтай. З.Загджав УИХ-ын гишүүн, Хан-Уул дүүргийн засаг дарга, Монголын энх тайван найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байсан юм. Тэрээр

Lexus, LX 460- 1,
Lexus, 570- 1,
Infiniti, FX35- 1,
Lexus, LX 450- 1,
Lexus, 470- 1,
Hummer, H авто машинуудыг эзэмшдэг байна.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хамгийн цөөн автомашинтай буюу 30 сая төгрөгийн үнэ бүхий Toyota Land cruiser 200 автомашинтай гэж мэдүүлжээ.

Дэд сайд Б.Батцэцэг хурдан удмын таван адуутай

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Мал аж ахуйн ангилалд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн 856 сая төгрөгийн мал аж ахуйгаараа тэргүүлж байна.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Тэгвэл Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хурдан удмын таван адуугаа 30 сая төгрөгөөр үнэлжээ.

Д.Оюунхорол сайд 207 сая төгрөгийн газартай

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол эзэмшдэг болон өмчилдөг газрын хэмжээгээрээ тэргүүлж байна. Тэрээр

800 м кв-ын 1,
8205 м кв-ын нэг газрыг эзэмшдэг.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Үүний сацуу 1670 м кв хэмжээтэй нэг газрыг ашиглах зөвшөөрөлтэй юм байна. Тэрээр эдгээр гурван газраа 207.8 сая төгрөгөөр үнэлжээ. Түүний араас Зам тээврийн сайд Д.Ганбат (182 сая), Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр (120 сая) тус тус жагссан бол Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр 10 сая төгрөгийн, 699 м кв газар өмчилдөг байна.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

1.1 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй сайд

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Үнэт эдлэл, урлаг, түүхийн бүтээлээр Зам тээврийн сайд Д.Ганбат Засгийн газрын гишүүдийн хамгийн эхэнд байна. Тэрээр 1.1 тэрбум төгрөгийн үнэт эдлэл болон бүтээлтэй гэсэн байна. Харин Эрчим хүчний сайд П.Ганхүү 25 сая төгрөгийн үнэт эдлэл, түүх, урлагийн бүтээлтэй гэснээр гүйцэтгэх засаглалынхан дотроо хамгийн цөөн үнэт эдлэлтэйд тооцогдож байна.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Зөвхөн төрд ажилласан Шадар сайд 1.7 тэрбумын хадгаламжтай

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Шадар сайд У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Харин түүний намтарт хувийн хэвшил, бизнесийн салбарт ажилласан туршлага бараг үгүй  байх юм.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле 40 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

Харин Засгийн газрын гишүүдээс Хууль зүйн сайд С.Бямбацогт 2 тэрбум төгрөгийн,

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга нэг тэрбум төгрөгийн,

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр 380 сая төгрөгийн авлагатай байна.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Тэгвэл хамгийн өндөр зээлийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг авчээ.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Тэрээр 2.7 тэрбум төгрөгийн зээлтэй бол Ё.Отгонбаяр, П.Ганхүү нар 100 сая,

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 80 сая, дэд сайд Б.Энхбаяр 45 сая,

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл 28 сая төгрөгийн зээл авчээ.

ХОМ: Засгийн газрын гишүүдийн хамгийн хамгийн хамгийн...

Б.Мичид

+ There are no comments

Add yours

You May Also Like: