Өнгөрсөн хоногийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж, нийт 1780 мэдээлэл, дуудлага өгчээ. Эдгээрээс гэмт хэргийн 77, зөрчлийн 1430, согтуугийн 417, зам тээврийн ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 45-н үйлдэл бүртгэгдсэн байна.
Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг багагүй илэрчээ. Мөн хулгайн болон бусдын биед хүнд хөнгөн гэмтэл учруулсан хэрэг ч цөөнгүй бүртгэгдсэн байна. Тухайлбал, “Хархорин худалдааны төв”-ийн орчимд сэжиг бүхий иргэнийг цагдаагийн алба хаагчид саатуулан нар шалгахад сайхь этгээд Г гэгч залуу “Toyota Vitz” автомашины баруун хойд хаалганы салхины шилийг хагалж эд зүйл хулгайлан авч явсан байна. Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн түрээсийн газраас унадаг дугуйгаа хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад түрээсээр унуулдаг “Green Bike” унадаг дугуйг Дорнод аймгийн харъят Ө гэгч хулгайлсан байжээ.
Өчигдөр үдэш 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Бага наран”-гийн тавдугаар гудамжинд согтуу эр эхнэрээ хутгалж гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Эл хэргийг үйлдсэн О гэгч 32 настай, Багануур дүүргийн харъяат юм. Тэрбээр эхнэр Г-гийн зүүн хөлийн шилбэнд хоёр удаа, баруун хөлийн шилбэнд нэг удаа хутгалсан байжээ. Хэрэг үйлдэгчийг эрэн сурвалжилж баривчлах үед хутга гарган цагдаагийн албан хаагч дайрч танхайрчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Г.Намуун
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...