Жэжү их сургуулийн төлөөлөл БСШУСЯ-нд зочиллоо

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНСУ-ын Жэжү их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав. Талууд шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан бөгөөд ялангуяа ХАА-н салбарын судалгаа, шинжилгээг өргөжүүлэхэд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours