Ариг банкнаас Монголын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд “Утааг хамтдаа устгая” инновацийн уралдааныг санаачлан зарлалаа.
Энэ талаар Ариг банкны захирал Д.Төмөрхүү, Даян Дэлхийн Ногоон хөгжлийн байгууллагын бүсийн захирал Срабани Рой, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг нар өнөөдөр танилцуулав.
Уралдаан нь бүтээлч сэтгэлгээ, инноваци, олон талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих замаар Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилготой аж. Зөвхөн уралдаан зохион байгуулаад зогсохгүй цаашид амьдралд хэрхэн нэвтрүүлэх талаар цогц төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Уг төсөлд БОАЖЯ, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, НЗДТГ, Даян Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахаар болжээ.
Гурван үе шаттай явагдах төсөл нь:
- Нэгдүгээр шатанд дээрх уралдааныг зарлаж, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх, жижиг дунд бизнесүүдийн халаалт, цахилгааны хэрэглээг утаагүй, утааг боломжит хамгийн бага түвшинд байлгах практик хэрэглээнд тохиромжтой шийдлүүдийг есдүгээр сарын 15 хүртэл хүлээн авч, сонгон шалгаруулан 100 сая төгрөг бүхий мөнгөн урамшуулал олгох юм байна.
- Хоёрдугаар шатанд хотын тодорхой хэсгийн айл өрхийг сонгон авч өмнөх шатанд сонгон шалгаруулсан шилдгүүдийг туршин, шаардлагатай тохиолдолд хөгжүүлэлт хийж, шийдлийг айл өрхүүдэд хүргэх санхүүгийн загварыг гаргах бөгөөд энэ нь 2017 оны есдүгээр сараас 2018 оны зургаан сар хүртэл үргэлжилнэ.
- Гуравдугаар шатанд 2018 оны зургадугаар сараас 2021 оны есдүгээр сар хүртэл өмнөх шатуудад сонгогдон сайжирсан шийдлүүдийг гэр хороололд бүрэн суурилуулах, түүний санхүүжилтийг өмнөх шатанд тодорхойлогдсон загварын дагуу гүйцэтгэхээр төлөвлөжээ.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...