Header Image

Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж эхэллээ

Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж эхэллээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны зургадугаар сарын 21-25-ны өдрүүдэд автомашины зам дагуух эгнээ тусгаарлах хайсуудыг будаж дуусгалаа.

Тодруулбал,  Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах хоёр метрийн өндөр 302 ширхэг  хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-н автобусны буудлаас 32-н тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 ширхэг ширмэн хөл, “Элба” худалдааны төвийн урд 34 ширхэг гурван метртэй эгнээ тусгаарлах хайс, 35 ширхэг ширмэн хөл тус тус будаж, өнгө үзэмжийг сэргээсэн байна.

Г.Гэрлээ

Leave a Reply

Your email address will not be published.