Куба улсад 140 гаруй монгол оюутан суралцжээ

Куба улсад 140 гаруй монгол оюутан суралцжээ
 “Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ёслол өнөөдөр БСШУСЯ-ны Соёмбо танхимд боллоо.
Манай улс БНКУ-тай боловсролын салбарт олон жилийн уламжлалт хамтын ажиллагаатай. Энэ хүрээнд Кубын Засгийн газрын тэтгэлгээр анагаах ухаан, аж үйлдвэрлэл, биеийн тамирын чиглэлээр 1994 оноос хойш нийт 140 гаруй монгол оюутан суралцаж төгсчээ.

Тус хэлэлцээрийн зорилго нь Монгол, Кубын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын их, дээд сургуулиудад харилцан суралцсан иргэдийн боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөхөд оршино.

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр тал ерөнхий боловсролын гэрчилгээ, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд боловсролын сургуулиас олгосон үнэмлэх, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх юм. Мөн тухайн гэрчилгээ, дипломыг эзэмшигч Монгол Улсын иргэн БНКУ-д, БНКУ-ын иргэн Монгол Улсад үнэмлэх, гэрчилгээнд заасан мэргэжлийн дагуу мэргэжил дээшлүүлэх, үргэлжлэн суралцах, эрдмийн зэрэг хамгаалах эрхтэй болж байна.

Манай улс ОХУ, БНХАУ, Турк, Австри зэрэг улстай боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг байгуулсан. Одоогийн байдлаар Чех, Казахстан улстай  боловсролын баримт бичгийг хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг байгуулах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published.

Эх, нярай эмэгтэйчүүдийн төв “Молекул биологийн шинэ лаборатор”-ийн нээлт хийв

Эх, нярай эмэгтэйчүүдийн төв “Молекул биологийн шинэ лаборатор”-ийн нээлт хийв

Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 29-нд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв Молекул биологийн шинэ лабораторийн нээлтээ хийв. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн захиргааны...