Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цементбетон суурь хийх,суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг хийх юм.

Тиймээс Халдвартын автобусны эцсийн зогсоолоос “Нарантуул” ОУХТ-ийн ар талын хаалга хүртэлх 300м авто замын хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 20-ны өдрийг дуустал түр хязгаарлахаар болжээ.

Г.Гэрлээ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ГАДААДАД САНАЛ ӨГСӨН ИРГЭДИЙН САНАЛЫГ ЭНЭ САРЫН 26-НД ТООЛНО
Next post З.Энхболд Өвөрхангайнхантай уулзаж, Х.Баттулгыг сонгох шалтгаануудыг тайлбарлалаа