Тулгар төрийн 2226 Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа. Баяр наадмын өмнөх бэлтгэл ажлын явц ямар байгааг Шадар сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Батболд нар газар дээр нь очиж танилцлаа.
Үндэсний их баяр наадмыг угтан төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил ид өрнөж байна. Засварт төсөвлөсөн 2 тэрбум төгрөг, өмнөх жилийн наадмын орлогоор төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал, сүүдрэвч, сурын талбайн гадна хашаа, шагайн талбайн зам зэргийг засч сольж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор гүйлтийн замыг орчин үеийн стандартын замаар солих ажил хийгдэж байна. Мөн үзэгчдийн суудлыг угааж, засварлах, төв асарт 230 ширхэг сандал шинээр суурилуулах ажил хийгдэж байгааг комиссын гишүүдэд танилцууллаа.
Шадар сайд У.Хүрэлсүх “Бид жил бүр тодорхой асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, 2015 онд төв талбайгаа орчин үеийн стандартын хөл бөмбөгийн талбай болгосон. Энэ жил гадуурх тойрог замыг стандартад нийцсэн замаар сольж байна. Ирэх жил цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг солих төлөвлөгөөтэй байна.” хэмээв.
Мөн нийтийн бие засах газар, сүүдрэвч зэргийг шинээр хийснээс гадна шагайн асарт иж бүрэн засвар хийж байгааг танилцууллаа. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид газын байгууллагуудтай гэрээ хийсэн. Онцгой байдлын газраас аюулгүй ажиллагаанд хяналт тавина. Хоол үйлдвэрлэлийн стандарт журам батлагдсан. Энэ жил энэхүү журмын дагуу аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулна. Үйлдвэрлэлийн технологийн багаж тоног төхөөрөмжийн шаардлага хангасан эсэхийг харгалзан, ихэвчлэн нийтийн хоол үйлдвэрлэлээр аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор тооцоолж байна. Мөн худалдааг хүүхдийн тоглоом гэх зэргээр төрөлжүүлнэ.” хэмээлээ.
More Stories
УБЦТС: Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг энэ сарын 25-аас хойш хийгээгүй
Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас...
Монгол эрчүүд 16 жил, эмэгтэйчүүд 22 жил тэтгэвэр авч байна”
Монгол хүний дундаж наслалт ба тэтгэвэр тогтоох зохицуулалтын талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-аас мэдээлэл өглөө. Энэ талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн...
Б.Ёндонжамц: Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэрээ эргэж харахыг хүсэж байна
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлаар өнөөдөр сэтгүүлч нарт мэдээлэл өглөө. Энэ талаар Хот хоорондын...
Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордов
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны...
АНУ-д цасан шуурганы улмаас 55 хүн амиа алджээ
Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн цаг уурын таагүй үзэгдэл АНУ-ын ихэнх нутаг дэвсгэрийг хамраад байна. Цаг уурчдын онцолсноор, цаг уурын ажиглалт...