УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Гурван их наяд төгрөг гэдэг бол улсын төсвийн 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгө. Үүнийг улсын төсвөөс барагдуулах боломжгүй. Монголбанкны өмнөх Ерөнхийлөгчид бүх хариуцлагыг нь ноогдуулна гэсэн үг биш. Гэхдээ түүнд зохих хариуцлагыг ноогдуулах нь зүй юм” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Байрны хөнгөлөлт, шагнал урамшуулал зэрэгт ихээхэн хэмжээний мөнгө гаргасан байна. Мөн улсын Эрдэнэсийн санд гар дүрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Хэдий хөрөнгө хаашаа явчихав. Иргэд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авах гээд олдохгүй байхад ААН-үүд маш бага хүүтэй зээл аваад арилжааны банкинд байршуулан мөнгө угаасан байх юм” гэхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлтэй аж ахуй нэгжүүдээс 45 аж ахуйн нэгж зээлээ зориулалт бусаар зарцуулсан. Иймд дээрх аж ахуй нэгж гэрээнд заасан хариуцлагаа хүлээх үүрэгтэй. Тухайлбал, хар жагсаалтад бүртгэж 3 жилийн хугацаанд ямар нэг тендерт оролцохгүй.Монголбанк Нийгмийн хөгжлийн сандаа 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ сангаас хэдхэн хүнд дэмжлэг үзүүлж байсан юм билээ. Эмчилгээний зардал 10-30 сая төгрөг олгоно гэсэн байхад 130 сая төгрөг олгосон байсан. Түүнчлэн Эрдэнэс сангийн зоосон мөнгө, хуучны мөнгөн дэвсгэртийг өөрөө өөртөө цохдог, цохох ёсгүй хүн цохолт хийсэн, бэлэг дурсгал нэрээр авсан зэрэг зөрчил илэрсэн” гэсэн тайлбарыг хийж байв.
Гишүүд хэлэлцэж буй асуудлаар ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан болон Монголбанкны удирдлагуудаас тайлбар авсаны дараа санал хураалт явуулахад 76 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын...