Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, ШУА-ийн таван хүрээлэнгийн ажилчид, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэд оршин суугчид, тухайн газрын сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд нэгдэн оршин суух газрын орчны байдлыг эрүүл саруул болтол хугацаагүй суулт зарласан.
Тодруулбал, Таван жилийн өмнө тус газарт зам тавьсан ч 172 дугаар цэцэрлэгийн ар талын шинэ дээд сургуульд шугам татна гээд замыг эвдэлж хаяад дахин засварлаагүй орхижээ. Тиймээс энэ нөхцөл байдалд оршин суугч 100 орчим иргэн, 650 орчим судлаач багш нар, сургууль цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхчүүд хамтран “Бид эрүүл аюулгүй орчин амьдрах эрхтэй” хөдөлгөөнийг байгуулж, асуудлыг шийдэх хүртэл хугацаагүй тэмцлийн хэлбэрт шилжиж өнгөрсөн сарын 23-наас эхлэн Хүрээлэнгүүдийн Нэгдсэн нэгдүгээр байрны өмнө суулт зарлаж, иргэдийн гарын үсгийг цуглуулан авто замын хөгжлийн газар, БЗД-ийн засаг дарга нарт шаардлага, Нийслэлийн засаг даргад өргөх бичиг хүргүүлсэн байна. Тэд 400 метр замыг хатуу хучилтаар хучиж, тоос шороогүй цэвэрхэн орчныг бий болгож өгөхийг Дүүрэг болон Нийслэлээс шаардаж байгаа юм.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...