Хар машинаар тоолохыг эсэргүүцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж “Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг нар мэдээлэл хийлээ.

Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр “Монгол улсад орон нутгийн болон УИХ, ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах явцад хар машиныг ашиглаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Хар машинаар сонгуулийн саналыг луйварддаг. Төрийн эрх мэдлийг авдаг боллоо. Тиймээс энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдүүлэхийн тулд иргэдийн саналыг гар аргаар тоолохыг уриалж байна. Хар машин бол скайндердаж, хадгалах үүрэгтэй. Скайнердсан материалыг хэн ч яаж ч янзалж болно.  Тийм учраас дэлхийн жишигт нийцсэн санал тоолох төхөөрөмж биш юм” хэмээв.

Харин хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг “2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үед намуудын төлөөлөл байлцаж, хар машиныг 341 хувилбараар шалгаж үзсэн. Шалгалтад хар машин тэнцээгүй. Туршилтаар гурван нэр дэвшигчийн нэр бүгдийг дугуйлсан хүчингүй нэг саналыг уншсан, цоолсон, балласан, нугалсан хуудсыг уншсан зэрэг олон зөрчил илэрсэн” гэлээ.

Г.Гэрлээ

 

 

+ There are no comments

Add yours