Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав

Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан, сүмогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээнд 38 дахь удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэлээ.

Хакүхо М.Даваажаргал УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд тэмцээнээ амжилттай өндөрлүүлж, эх орондоо ирсэндээ таатай байгаагаа дуулгасан юм.

 Тэрбээр “Бэлтгэл сургуулилалт сайхан байлаа. Гуравдугаар сарын башё эхлэхээс өмнө бэртэл аваад тэмцээнээ дуусгаж чадалгүй өнжсөн. Гэхдээ энэ сарын башёд ялалт байгууллаа. Намайг ид барилдаж байх энэ үед дөрвөн аваргатай болно гэж бодоогүй явсан. Сэтгэгдэл өндөр байна” хэмээлээ.

Г.Гэрлээ

Leave a Reply

Your email address will not be published.