Их хэмжээний мөнгө залилсан АНУ-ын иргэний шүүх хурал хойшилжээ

Их хэмжээний мөнгө залилсан АНУ-ын иргэний шүүх хурал хойшилжээ

Африк гаралтай АНУ-ын иргэн Мартин гэгч эмэгтэй уул уурхайн хөрөнгө оруулалт хийнэ гэж монголчуудыг хууран мэхэлдэг байжээ. Тэрээр өдгөө таван тэрбум төгрөгийг залилаж хувьдаа завшсан нь тогтоогдсон байна. АНУ-ын иргэн Мартинийг шүүж ял оноох шүүх хурал өчигдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан. Гэвч шүүх хурал хойшилсон байна. Эрүүгийн хуульд зааснаар түүнд 10-15 жилийн хорих ял оноох боломжтой аж. Түүний хэрэг дээр монголын нэр хүндтэй, чадварлаг өмгөөлөгчдийг баг ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.