Улаанбаатар хотоос 1700 гаруй км-н зайд байдаг Баян-Өлгийчүүд эрхийхээ төлөө тэмцэж жагсав.
2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Баян-Өлгий аймагт МАН ялалт байгуулан А.Гылымхан аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа юм. Гэвч аймаг орны амьдралыг тогтвортой байлгах, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн зөв бодлого боловсруулан ажиллахын оронд МАН-ын ИТХ-ын зарим төлөөлөгчид, тэдний гэр бүл, төрөл садан болон өөрийн талын хамаатан садан, урьд ажиллаж байсан НИК Петровис ХХК-ны хүмүүсийг ажилтай болгох асуудлыг гол болгож байгаа аж.
Одоогийн байдлаар Баян-өлгий аймагт 250 орчим төрийн албан хаагчийг улс төрийн зорилгоор ажлаас нь халж, албан тушаал бууруулаад байгаа юм байна. Төрийн албанаас хууль бусаар халагдсан 40 гаруй хүн шүүхэд хандаж, 25 хүний асуудал шүүхийн аль нэг шатанд явж байгаа юм байна.
Нутгийн ард иргэд жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэнтэй холбогдуулан аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг мөн МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлжээ. Тэд шаардлагадаа үүсээд буй бодит байдалд эрүүл дүгнэлт хийж хандаж, аймаг орныг зөв удирдан авч явах хүнээ томилуулж ажилуулахыг дурджээ. Энэхүү баримт нотолгоотой шаардлагыг хүлээн авч зөв шийдвэр гаргахгүй бол иргэд улс төрийн хугацаагүй суулт, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгджээ.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...

