Мэргэжлийн хяналтын байцаагчын нэрийг барьж иргэдийг залилжээ

Иргэн С  Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс мөнгө залилжээ. Тэрбээр өөрийгөө НМХГ-ын байцаагч хэмээн танилцуулжээ. Уг этгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа оргон зугтаасан байна.

Тиймээс цагдаагийн газраас Б.Саруултамир гэгч этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг харсан хүн, мэдээлэл нь байгаа бол цагдаагийн 70130134 дугаарт мэдээлэл өгч болно. Түүнчлэн төлбөр мөнгөтөй холбоотой асуудалд иргэдийг сонор сэрэмжтэй хандаж, мэргэжлийн үнэмлэх, холбогдох бичиг баримтыг нь шалгаж байхыг анхааруулж байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours