Header Image

Төрсөн эцгээ хөнөөсөн этгээдэд 11 жилийн хорих ял оноолоо

Төрсөн эцгээ хөнөөсөн этгээдэд 11 жилийн хорих ял оноолоо

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эцгээ хөнөөж улмаар хэргээ нуун далдлахыг оролдож цогцсыг нь шатаасан Н-д 11 жилийн хорих ял оноолоо.

Тэрээр 2016 оны 03 сарын 16–ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  төрсөн эцэг Б-г хувийн сэдэлтээр олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар хөнөөж, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор ахтайгаа хамт цогцсыг нь зөөвөрлөн Төв аймгийн нутаг дэвсгэрт аваачиж шатаасан гэмт үйлдэлд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Н-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил  хорих ялаар, түүний ахыг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг  шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Г.Чулуун

Leave a Reply

Your email address will not be published.

Зоориноос эмэгтэй хүний цогцос олджээ

Зоориноос эмэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зоориноос хүний цогцос олджээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүний цогцос гарган авахад туслах дуудлагыг...