Монголын Байгалийн түүхийн музей болон БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны музейн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Тэжон хотноо “Монголын байгалийн тусгай үзэсгэлэн” нээлтээ хийжээ. Үзэсгэлэн зэрлэг ан амьтдын чихмэл, залуу уран бүтээлч Х.Сэргэлэнбатын Монголын зэрлэг онгон тал нутгийн гэрэл зураг, видео бичлэг, 3D апп гэсэн хэсгээс бүрджээ.
Х.Сэргэлэнбат нь “Photo life” студийн захирлаар ажилладаг бөгөөд байгаль, зэрлэг ан амьтдын зан араншин, амьдралын хэв маягийг судлах сонирхолдоо хөтлөгдөн зургаан жил тасралтгүй зураг авч энэ чиглэлээр мэргэшсэн билээ. Тус үзэсгэлэн зургаадугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм байна.
Үзэсгэлэн БНСУ-ын Тэжон, Бусан, Тэгү, Гуанжу зэрэг дөрвөн хотоор нэг жилийн хугацаатайгаар аялан өнгөрөх бөгөөд дараагийн үзэсгэлэн нээгдэх хот нь Бусан юм.
+ There are no comments
Add yours