Хятад улс анх удаагаа нефтийн томоохон импортлогч боллоо

Нефтийн импортоор дэлхийд тэргүүлдэг АНУ-ыг Хятад улс ардаа орхин нэгдүгээр байрыг эзэллээ. Хятадын бие даасан Нефть боловсруулах үйлдвэрүүд нь шинэ зохицуулалтын өмнө их хэмжээний түүхий эд худалдан авснаар ийм амжилтанд  хүрч чадсан байна.

Гуравдугаар сард Хятад улсад түүхий нефтийн импорт  дээд  цэгт хүрч  хоногийн 9,2 сая баррель болсон байна.

БНХАУ-ын Гаалийн төв албаны статистикаар гуравдугаар сард Хятад 38,95 сая тонн буюу өдөрт 9,2 сая баррель нефть худалдан авсан байна. Хоёрдугаар сард Хятад  хоногийн 8,3 сая баррель нефть худалдан авч байсан юм.  Оны эхний улиралд Хятадын нефтийн импорт  өмнөх жилийн мөн үеийнхээс 15 хувиар өсчээ.

Бэлтгэсэн Г.Гэрлээ

 REUTERS.СOM

+ There are no comments

Add yours