“ЭРДЭНЭС МОНГОЛ’ ХХК-ИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон харъяа компаниудын удирдлагуудад батлагдсан удирдамж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулснаар ажлаа эхлүүллээ.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Эрдэнэс Монгол компани дээр ажиллах хугацаандаа дараах ажлуудыг зохион байгуулах юм. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, компанийн удирдлагаас гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм, төлбөр, хураамж тогтоосон баримт бичигтэй танилцах, Сангийн яаманд мэдэгдсэн, бүртгүүлсэн эсэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг худалдан авах ажиллагаанд оруулахгүй байх болон бусад холбогдох бичиг баримтуудыг шалгах ажээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours