Энэтхэг улсаас авах зээлийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт товлогджээ. Нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор хэд, хэдэн зээлийн хэлэлцээртэй холбоотой хуулийн төслүүд багтсан байна.

Үүнд Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын Экспорт-импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассиоциаци хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүд багтаж байна.

2015 онд Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсад айлчлах үеэрээ 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдсэн. Одоог болтол энэ зээлийг Монгол Улс авч ашиглаагүй байгаа. Тэгвэл энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдэхээр боллоо.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours