Хотын Захирагчийн албанаас амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших төмөр зам дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ.
Цэвэрлэгээгээр Улаанбаатар төмөр замын 484 ажилтан албан хаагчид, БЗД, СБД, БГД, СХД-ийн тохижилт үйлчилгээний компаниудын 380 хүн, нийт 864 хүн, 15 хог тээврийн машин, хоёр ковш ажилласан байна.
Баянзүрхийн товчооноос СХД-ийн Ногоон толгой хүртэлх 35 км урт төмөр замын хамгаалалтын зурвас газар болон зурвасын гадна хэсгийн 140 орчим га талбайгаас 100 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Баянзүрхийн товчооноос СХД-ийн Ногоон толгой хүртэлх 35 км урт төмөр замын хамгаалалтын зурвас газар болон зурвасын гадна хэсгийн 140 орчим га талбайгаас 100 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Г.Намуун
+ There are no comments
Add yours