Гадаад паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж эхэллээ

Гадаад паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж эхэллээ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар ашигласан билээ.

Тэгвэл тус зорилтын хүрээнд эхний ээлжинд гадаад паспортын үйлчилгээнд пос машиныг ашиглаж эхэллээ. Ингэснээр иргэд гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банкруу явж, очер дугаарт зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй болсон байна.

Ү.Үнэн

Leave a Reply

Your email address will not be published.