ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Ганхуягт холбогдох авлига, албан тушаалын хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны өнөөдөр шүүх хянан хэлэлцэхээр товложээ. Зарим хэвлэлд эл эрхэм шүүхээр гэм буруугүйг маань тогтоосон хэмээн шүүхийн шийдвэр гарахаас өмнө ярьсан гэнэ. Гэтэл тус шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг, улсын яллагч У.Дэндэвдорж зэрэг бүрэлдэхүүнтэй уг хэргийг 09.00 цагт хэлэлцэхээр товлосон байгаа юм.
Тэрбээр эл яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Нью фоос” компанийн захирал Ц.Лхагвасайханаас 25 сая төгрөгийн хахууль авч, компанийг нь тендерт ялуулсан хэрэгт холбогдоод буй юм. 2013 онд Малын тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх 500 сая төгрөгийн өртөгтэй ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт Худалдан авах ажиллагааны газраас зарлаж, тухайн оны хоёрдугаар сарын 14-нд П.Ганхуягийг үнэлгээний хорооны гишүүнээр томилсон юм. Энэ үедээ тэрбээр 25 саяыг дансаар болон бэлнээр халаасалчихсан аж.
Уг нь “Нью фоос” компанийнхан тендерт оролцохдоо БНСУ-аас Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгалд нийцсэн, стандартын шаардлага бүрэн хангасан тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон аж. Улмаар 2013 оны аравдугаар сарын 4-нд “Нью фоос” руу 500 сая төгрөгийг нь шилжүүлснээр ХХААХҮЯ-ны мөнгө хий дэмий урсаад явчихжээ. ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн П.Ганхуяг, “Нью фоос”-ын захирал Ц.Лхагвасайхан нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгах явцад мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан бөгөөд түүнд тендерт шалгарсан компани 15 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлжээ. Уг төхөөрөмжүүд нь БНСУ-д бус, БНХАУ-д үйлдвэрлэжээ” гэсэн байна.
БНХАУ-д үйлдвэрлэсэн төхөөрөмж нь зэвэрсэн, өвлийн улиралд ажиллах боломжгүй, стандартын шаардлагад нийцээгүй байсан талаар уг төхөөрөмжийг авсан хэд хэдэн хүн тус яамныхан болон АТГ-т гомдол гаргасан юм байна.
“Нью фоос” компаниас тоног төхөөрөмж хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал тэргүүтэй хүмүүс ажилласан бөгөөд тэд “П.Ганхуяг ажлын хэсэгт байгаагүй. Гэхдээ хариуцсан ахлах мэргэжилтний хувьд түүнийг байлцуулсан нь үнэн. П.Ганхуяг тухайн тоног төхөөрөмжийн баримт бичгийн бүрдлийг хангах, нэг бүрчлэн тоолж хүлээн авах ажлыг хариуцсан. Уг төхөөрөмжүүдийг хүлээн авах актыг тэрбээр ганцаараа бичиж, бид түүнд найдан сүүлд нь гарын үсгээ зурцгаасан” хэмээсэн аж.
Шүүх уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.
Д.Дайчин
2 thoughts on “ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн П.Ганхуягийн хахуулийн хэргийг шүүх хэлэлцэнэ”
Leave a Reply to Малын эмч нар Cancel reply
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...
Хуулийн дагуу шийдмээр дээ. Одоо мал эмнэлгийн дарга МЭ даргын хүн гэж онгирдог нөхөр дөө. Гоц халдварт өвчин өмнөх жилээс илүү гараад байгаа Сэргэлэн сайд энэ хүнийг өөрөө АТГс албан бичиг авч засгийн газраар томилуулсан байгаа юм
хүний албан тушаал нэрийг хаягийг зөв бичиж, өнөөдөр болсон шүүх хурлын шийдвэрийн талаар мэдээлэл оруулах хэрэгтэй ш тэ хүний захиалгаар ийм батлагдаагүй зүйл бичих нь инээдтэй бидэнд цогц мэдээлэл өгөх хэрэгтэй