Thursday, November 7 2024

С.Жавхлан: Та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж, жагсаал хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр “Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар Олон улсын валютын санд шилжин орох гэж улайран зүтгэж, Монгол Улс засаглалынхаа тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Намын бүлгүүдийн хурлыг сонсож байхад бие биенийгээ чи ч идсэн, ингэсэн гээд л байх юм. Олон жил өнгө нь солигдож, АН, МАН хоёулаа иргэдийг хуурлаа шүү дээ. Одоо долоон татварыг нэмэх тухай ярьж байна.  Амлалт дээр чинь байна. Ахмад настны тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэж. Сонгуульд нэр дэвшиж байхдаа мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн биз дээ. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар оруулж ирэхгүй гэж цагаан дээр хараар бичсэн амлалт чинь энэ байна. Амлалтдаа хүрэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү. Намайг нэмэргүй хүн гэж бодоод байх шиг байна. Гэхдээ энд 75-ын эсрэг С.Жавхлан ганцаараа. Харин гадаа гараад монголчуудтайгаа тэмцэхээр ганцаараа байна уу үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлаар жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна. Маргаашнаас би жагсана.  Хэрэв миний буруу байвал би бууж өгнө” хэмээлээ.

Сэтгүүлч Намуун

4Comments

Add yours
  1. 2
    Зочин

    Овоо доо Жавхлаан чи шүү,чиний ард ард түмэн чинь байгаа

  2. 4
    Доржоо

    Жавхлан шиг 5хүн байхад их хуралд,наад үмхэрсэн хулгайчуудыг зайлуулахад амархан байгаа юм шүү,Жавхлангаа дэмжнээ,чамайг уриалахад талбай дүүрнэ шүү,тэмцэе монголчуудаа,аль болгон доромжлуулах юмбэ,хужаагийн боол болло ш дээ

+ Leave a Comment

You May Also Like: