Ерөнхийлөгчийн сонгуулиар 21 мянган төрийн албан хаагч ажиллана

Ерөнхийлөгчийн сонгуулиар 21 мянган төрийн албан хаагч ажиллана

 Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр буюу энэ сарын 12-нд хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 хороог байгуулжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улсын хэмжээнд төрийн захиргааны болон үйлчилгээний 21 мянган алба хаагч ажиллах юм. Эдгээр алба хаагчид нь сонгуулийн тухай хууль тогтоомжийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна. Мөн хуралдаанаар санал авах автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг байгуулжээ.

Сонгуулийн тухай хуульд Сонгуулийн төв байгууллага аймаг,нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар заасан .

Leave a Reply

Your email address will not be published.

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар шатахуун хомсдсон асуудалд холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шатахууны асуудлыг энэ хэмжээнд хүргэх нь дордсоны шинж. Ялангуяа...