Хөгжлийг чөдөрлөгч ЗААГ

Хөгжлийг чөдөрлөгч ЗААГ

 Интерном  номын их дэлгүүр вэб сайтынхаа нүүр хуудсанд  шилдэг борлуулттай номын жагсаалтыг  байршуулжээ. Тус номын бэстсэллерийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бичсэн   “ЗААГ” ном  тэргүүлжээ. Түүний араас “Болжморын жиргээ”, Ли Куан Ю-гийн “Сингапурын хөгжлийн нууц” гэсэн зохиолууд жагсчээ.  Бэстсэллэр болсон номнуудаас   хоёр нь улстөрчдийн тухай  бичсэн зохиол байна.

Д.Тэрбишдагвын “ЗААГ” ном  нь 8 бүлэг, 110 дэд гарчиг бүхий 600 гаруй хуудастайгаар хэвлэгдэн гарчээ. Тус номонд “Шинэчлэлт, өөрчлөлтийн салхи Монгол, Герман оронд хэрхэн өрнөсөн, социалист, капиталист нийгмийг заагласан хана хэрэм нуран унаж хүмүүсийн оюун сэтгэлгээ, амьдралд гарсан тэсрэлт, өөрчлөлтийн тухай өгүүлдэг юм.  Нийгэмд “зааг” хэрхэн бий болж хүнд суртлын ханыг өндөрсгөж зузаалан, талцал хуваагдлыг дэвэргэж, хөгжлийг чөдөрлөж байгааг  дүрсэлжээ. Хэдийгээр номын зохиогч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийнхөө намтарыг өгүүлж буй боловч Монгол Улсын нэгэн жарны түүх уншигдана. Номоо нэг хүмүүний бэрхшээл, зовлон жаргалыг хослуулсан амьдралын зураг байх төдийхнөөр биш, Монголын нийгмийн хөгжлийг өөрийн мэдэх эрт ба эдүүгээг туулсан зам мөр бүртэйгээ уяж харьцуулалт, эргэцүүлэл шүүмжлэл, ухаарал сургамжтай байх талаас нь бичжээ.

Тэрээр Монгол улсын хөгжлийн гарцыг “Ажилсаг Монгол хүн”, “Сахилга дэгтэй Монгол хүн” гэж тодорхойлсон байна.

Номын гол агуулга болох “Амьдрал бол тэмцэл-Тэмцэл бол амьдрал”, “Ажилсаг хөдөлмөрч дадал”, “Мэдлэг боловсрол, сахилга хариуцлага, ёс зүй”, “Эх орноо дээдлэх чин хүсэл эрмэлзлэл” зэрэг сэдвүүдийг хамарсан бодол ухаарлуудыг олонд хүргэхийг зорьжээ. Мөн  Монголын улс төрд өрнөсөн олон ээдрээтэй асуудлуудын бодит түүх, бас хөшигний цаана өрнөсөн үйл явдлын нууцуудаас задалсан байна.

Харин тус жагсаалтанд багтсан Ли Куан Ю-гийн “Сингапурын хөгжлийн нууц” ном  бол улстөрчийн тухай бичсэн бас нэг сонирхолтой зохиол юм.

Тус номонд” Арал дээр тогтносон Сингапур хэмээх жижигхэн хот улс Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан төдийгүй байгалийн баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүйн дээр дорой буурай, олон үндэстнээс бүрдэж байсан тул үндэстний эв нэгдэл, үнэт зүйл гэх зүйлгүй, бусад улсаас хараат байдалд байжээ. Тийм учраас хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулахаар бүх талаар хичээх нь тодорхой байлаа. Харин Ли Куан Ю 1959 онд Сингапурын ерөнхий сайд болсноор энэ улсын ирээдүй хөгжлийн оргил хэрхэн хүрсэн талаар өгүүлдэг юм.

Өдгөө Сингапур эдийн засгийн хувьд Ази тивд төдийгүй дэлхий дахинд нөлөөлөхүйц жинтэй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ.

Сэтгүүлч Гэрлээ

 

5 thoughts on“Хөгжлийг чөдөрлөгч ЗААГ

  1. үнэн юм байхдаа. Уржигдар спортын ордны интерномд байхгүй дууссан гээд байсын.

  2. ter luivarchin yugaa bichdeg ym,neg setguulch nertei amiatand xeden tugrug ogood bichuulee biz

    1. Terbishdagva guai arai tiim zuil hiideg hun bish baih. ene olon uls turchid dotor tsuuhun shudraga humuusiin neg bh

  3. Unshij uzeh nomnii l neg gej bodson. Hugjliin chudur n zaag yaaltachgui mun. Haij bj avsan shuu.

  4. 2iig bodoj negiih tungaah heregtei. Uls turch hunii holch uhaan. Amjilt husey

Leave a Reply

Your email address will not be published.

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар шатахуун хомсдсон асуудалд холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шатахууны асуудлыг энэ хэмжээнд хүргэх нь дордсоны шинж. Ялангуяа...