Приус маркийн машин 50 хувийн татвар төлнө

Приус маркийн машин 50 хувийн татвар төлнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа 100 хувь тэглэсэн байсан “приус” маркийн машины татварыг 50 хувь ногдуулахаар оруулж ирснийг асуудлыг тодрууллаа.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн уг асуултанд, “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр болон цахилгаан тэжээлт автомашинд онцгой албан татвар ногдуулснаар 2017 онд 32,3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ” хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Цахилгаан эх үүсвэртэй машиныг бусад улс орнууд урамшуулж байхад манай улс яагаад татвар тавьж байна вэ” гэсэн асуултыг тавьсан. Ингэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Хос тэжээлт машины хэрэглээнд бусад улс орнууд урамшуулал олгодог ч татвартай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс шиг 100 хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэггүй. Тиймээс 50 хувиар тооцож татвар авахаар болж байна” гэсэн юм. Уг асуудлыг чуулганы хуралдаанаар дахин авч хэлэлцэнэ.

Сэтгүүлч Гэрлээ

7 thoughts on“Приус маркийн машин 50 хувийн татвар төлнө

  1. ene Choijilsuren gej neg muu xelgui Korollya avgaig zailuulbal taarna,ard irgediin tuloo yu ch xiixgui dandaa tatvar nemexees oor yu xiideg mal ve

  2. Demii l ym xiix geed baina da,ixenx xumuusiin amjirgaag zalguulj baigaa da,Prius.bas l nogoo ard tumnii nuruun deer achaag l nemex xelber shuude,

  3. Дундаас доод төвшинд амьдардаг хүмүүс ихэнх нь приустэй,ингээд зүгээр мөрөөрөө амьдарч яваад ганц приус аваад унах гэхээр төрөөс дарамтлаад хорвоо юмаа

  4. Энэ Чоожоо бүр галзуурчээ хийсэн болгон огт таалагдахгүй юм

  5. ta nar ingej xandalt avaxgui shuu,amisgaanuud ,sda bugdiig ni tam ruu tonilgoosoi

  6. Ard irgediin xalaasruu garaa durj bn shuu de tor gedeg neriin dor tertei tergui ard irged amidral xetsuu bn shuude

Leave a Reply

Your email address will not be published.