224 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзжээ

224 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзжээ

Авилгатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт 259 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 224 нь зөрчилгүй байсан бол 11-ийг нь буцааж, 23-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 347 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн 1 урьдчилсан мэдүүлэг байсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын мэргэжилтэнгийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Т.Энхтөгс, Гэмтэл согог үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ш.Нансалмаа, Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газарт Виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэнгийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Батцэцэг нарын зэрэг 224 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 23 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Сэтгүүлч Намуун

 

3 thoughts on“224 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзжээ

  1. Он эхлэнгүүт л мэдүүлэг авдаг биз дээ. Ийм удаан шалгадаг юм байх даа.

  2. ymar shalguuraar xynaj shalgadag ym bol do,xoorxii,shalgasan bolood l tsaaguuraa xaalgatai xumuus ni tomilogdoj l taardag bailgui

Leave a Reply

Your email address will not be published.