Эртний олдворуудын үзэсгэлэн болно

Хүннүгээс Хятаны үед холбогдох археологийн олдворуудаас дээжлэн толилуулах “Эртний хот суурины соёл” тусгай үзэсгэлэнгийн нээлт маргааш Монголын Үндэсний музейд болно.Үзэсгэлэнд монгол орны нутаг дэвсгэрээс олдсон Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд хийсэн нийт 200 орчим үзмэрийг толилуулах юм.

Тухайлбал, Нийтийн тооллын 677 оны орчим холбогдох Пүгү аймгийн язгууртны бунхант оршуулгаас илэрсэн ховор олдворууд, Хятаны үед холбогдох шүдний ясан сойз, шаазан хүний баримал, ваар сав, хоол хүнсэндээ хэрэглэж байсан загасны яс, хясаа, тарималжуулан хэрэглэж байсан чулуужсан үр тариа, Заамарын бунхант булшнаас илэрсэн шавар, модон хүүхэлдэй, туг, хятад бичээстэй хөшөө зэргийг энэхүү үзэсгэлэнгээс үзэж болох ажээ.

Сэтгүүлч Гэрлээ

3Comments

Add yours

+ Leave a Comment