Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс халаасны хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг нийтийн тээврийн автобус компаниуд, төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудад халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байна. Сургалтанд 100 гаруй байгууллагууд оролцож байна.
Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн захиргаа, “Эрчим” харуул хамгаалалтын албатай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяныг зохион явуулснаар тус эмнэлэгт үйлдэгдэж байсан халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 70 орчим хувиар буурчээ.
Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтаар холбогдох байгууллагуудын ажилтан, алба хаагчдад Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг таниулан сурталчилж, халаасны хулгайн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал солилцон хамтран ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс эмнэлэг, нийтийн тээврээр явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэн этгээдүүдийг цахим бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Сэтгүүлч Г.Гэрлээ
+ There are no comments
Add yours