НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗАРИМ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтын өндөр хугацаатай, зарим удаашран шалгагдсан хэргүүдийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал:

Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан “ЯллагдагчУ нар нь 2014-2015 онуудад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасан “Яллагдагч З нар нь бүлэглэн 2010-2015 онуудад давтан үйлдлээр хуурч мэхлэн хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэн,О нарын эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, биеэ үнэлэхэд зуучлахыг байнга зохион байгуулсан” гэх хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3, 113.2.11, 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,хянан шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 Сэтгүүлч Гэрлээ

+ There are no comments

Add yours