Уран сайхны гимнастикчид эх орондоо ирлээ

Уран сайхны гимнастикчид эх орондоо ирлээ

Буриадын Улаан-Үд хотноо болсон уран сайхны гимнастикийн “Серебряныя манетки” нээлттэй тэмцээнээс манай тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Өнгөрсөн сарын 30-наас дөрөвдүгээр сарын 2-нд зохион байгуулсан тус тэмцээнд уран сайхны гимнастикийн “Кристал” клубын зургаан тамирчин дасгалжуулагч Б.Болормаагийн удирдлага дор оролцсон байна. Манай баг тамирчдаас найм хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Ц.Солонго алтан медаль, Б.Ёсүй хүрэл медаль хүртжээ. Харин 14 насны ангилалд С.Энхжин мөнгө, 11 насны ангилалд Э.Лхагвацэцэг хүрэл медалийн эзэн болжээ.

Д.Өлзий

Leave a Reply

Your email address will not be published.