АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв

Дээд шүүх АН-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг өнгөрөгч баасан гарагт хэлэлцэв.

Уг асуудлыг өмнө нь Дээд шүүхийн өнгөрөгч сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн буцаасан.

Энэхүү хуралдаанаас намын дүрмийн өөрчлөлттэй холбоотой бичиг баримтын дутууг шүүхэд ирүүлсэн, тогтоолд заасан алдаа, зөрчлөө зассан хэмээн үзэж, тус намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн Дээд шүүх үзжээ.

Ингэснээр Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн аж.

+ There are no comments

Add yours