БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлгээр оюутан сургана

 Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлгээр БНСУ-ын их, дээд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 оюутан бакалаврт, 4 магистрантыг суралцуулна.

Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд оролцоно.

Бакалаврын сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны, англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй, Магистрантурт суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй, 2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа /голч дүн 3 ба түүнээс дээш,  2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 27-оос доош насны, англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй  зэрэг шаардлагыг хангасан байх ёстой аж.

Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байх юм.

Бүртгэлийг 2017 оны 4 дүгээр 19, 20-нд МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны оюутны алба , 219 тоот танхимд зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ILWOO сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 70002003; Төгсөгчдийн холбоо 91998122 дугаараас авах боломжтой.

http://www.montsame.mn

+ There are no comments

Add yours