Борнуурын ойролцоо амиа алдсаныг шалгаж байна

Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт хоёр хүн осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус аймгийн “Борнуур сумын Өгөөмөр нэгдүгээр багийн  “Бамбарууш” зоогийн газрын ойролцоо урагш зүгт  нэг км гаруй зайд байдаг  жижиг голын захад тус сумын харьяат Н гэх айлын малчнаар ажилладаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд суух Ц /эм.42н/, хамтран амьдрагч Төв аймгийн Баянчандмань сумын харьяат Б /эр.50н/ нар ил харагдах гэмтэл шархгүй осгосон байдалтай нас барсан байжээ. Уг  хэргийг цагдаагийн байгууллагаас тусгай хэсэг гарган шалгаж байна.

+ There are no comments

Add yours