Төсвийн тодотголыг өргөн барьжээ

Сангийн сайд Б.Чойжилсүрэн яг одоо 2017 оны төсвийн тодотголын тухай хуулийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж байгаа юм байна.

Төсвийн тодотголыг цагаан сарын дараа буюу энэ сарын эхээр өргөн барихаар Засгийн газраас боловсруулаад байсан юм.  Энэ оны төсөвт тодотгол хийж, долоон төрлийн татварыг нэмэх асуудлыг тусгаад байгаа билээ. Төсвийн тодотголыг ирэх сарын эхээр нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм.

 

+ There are no comments

Add yours