Friday, December 13 2024

Төрийн нууц мэдээллийг ил болголоо

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс ил гаргах зөвшөөрөл олгожээ.

Тодруубал, Тэрээр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад “Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлйн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна.

Улмаар тус зөвшөөрлийн хүрээнд Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн өчигдөр МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож тус хэргийн талаар ярилцлага өгчээ.

Маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс өнөөдөр яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн нууцын зэрэгт хамруулсан хэрэг материалын тодорхой баримтыг нууцын зэрэглэлээс гаргах энэ зөвшөөрлийг олгосон байгаа. Би энэ хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан тодорхой баримтыг  дурдаж, хариулна. 18 жилийн дараа энэ хэрэг яагаад гэнэт илэрсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр энэ хэрэг бол өнөөдөр гэнэт илэрч байгаа юм биш. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтыг Цагдаагийн Ерөнхий азар, Тагнуулын ерөнхий газар хамтарч хийсэн. Өнөөдрийг хүртэл ажилласан. Үүний үр дүнд маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс өнөөдөр яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Арван найман жилийн өмнөөс цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм” гэв.

Мөн тэрээр төрийн нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж, яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэний нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг асгны гэргий Д.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувибарыг үзүүлжээ.

Д.Булган нь хэргийн байдлыг харсан хүний хувьд яалт ч үгүй гэрч мөн. Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуульд “Гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар үнэн зүйл мэдэж байгаа этгээдийг хэлнэ” гэж заасан байдаг.

Харин С.Зориг агсны гэргий Д.Булганыг шүүх хуралд гэрчээр оролцуулаагүй тухайд “Д.Булган нь хэргийн байдлыг харсан хүний хувьд яалт ч үгүй гэрч мөн. Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуульд “Гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар үнэн зүйл мэдэж байгаа этгээдийг хэлнэ” гэж заасан байдаг. Д.Булганы хувьд энэ хэрэгт холбогдон шалгагдсан хүн. Хэдийгээр Д.Булганы хувьд шүүхийн шатанд шилжүүлж, гэм буруугаа хэлэлцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцлөөр энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс хуулийн дагуу тухайн хүн гэрчийн хэмжээнд оролцох эрхгүй байгаа юм” гэжээ.

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч зарим баримтыг нууцын зэргээс гаргахыг зөвшөөрсний дагуу зарим баримтыг ийн ил болгосон ч тус баримтыг аль нэг мэдээллийг хэрэгсэл цааш түгээх хориотой. Иймд, бид МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 2017.03.21-ны өдрийн дугаарыг хүргэж байна.

https://www.facebook.com/pg/youngfzone/videos/?ref=page_internal

 

 

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: