Шатсан автобусанд долоон зорчигч явжээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансарын тунель орчимд нийтийн тээврирйн автобус шатсан хэргийн талаар Нийслэлийн тээврийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Өнөөдөр өглөөний 10:00 цагийн орчимд Баруун-Салаа, Халдвартын чиглэлд үйлчилж байсан “УБГ-3671” улсын дугаартай автобус шатсан хэрэг гарсан. Уг автобусанд 6-7 зорчигч явсан бөгөөд ямар нэгэн байдлаар гэмтсэн, угаартсан зүйл байхгүй байна. Тухайн үед Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага ирснээр тус дүүргийн аврах гал унтраах 10 дугаар анги есөн минутын дотор ирж галыг бүрэн унтраасан” гэлээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Н.Нямхорлоо “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд баруун салаа чиглэлийн автобусанд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг очиход автобусны жолооч зорчигчдыг буулгасан, хөдөлгүүрийн хойд хэсэг болон бүхээгийн хэсэгрүү гал түймэр тархсан байдалтай байсан. Гал унтраах анги 20 минутад, 30 летр хөөс ашиглан галыг бүрэн унтраасан. Ямар шалтгаанаар шатсаныг 14 хоногийн хугацаанд гаргана. Урьдчилсан байдлаар хөдөлгүүрийнхээ хэсгээс гал түймэр тархсан байна гэсэн эхний шинж тэмдэг илэрсэн” гэлээ. Шатсан автобус нь өнгөрөгч 2016 оны тавдугаар сард Монгол Улсад импортоор орж ирсэн нэг жил ч болоогүй тээврийн хэрэгсэл байжээ.

Б.ЦОГ

мэдээ.мн

+ There are no comments

Add yours