Мотоциклийн жолооч нас баржээ

Мотоциклийн жолооч нас баржээ
 Зам тээврийн ослын улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Тухайлбал БЗД-ийн нутаг Оросын оршуулганы газрын хойд замд T.Mark-2 маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 11 настай А-г мөргөж гэмтээжээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Тахилтын даваа гэх газрын засмал замд амины H.Mighty маркийн автомашины жолооч Б нь H.Aerospace маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж,  зорчигч Б-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн байна.

Архангай аймгийн хашаат сумын нутаг Жаргалант багийн Суурь гэх газар шороон замд Ж жолоочтой улсын дугааргүй мотоцикль онхолджээ. Ослын улмаас мотоциклийн жолооч Ж-н амь нас хохирсон байна.

Мөн өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг саатуулсан байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Л.Оюун-Эрдэнэ: Сандраад байгаа зарим нөхдөд хэлэхэд бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Сандраад байгаа зарим нөхдөд хэлэхэд бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй

Засгийн газрын тэргүүн өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулж, ээлжит бус сонгуулийг дахин явуулах шаардлагатай гэсэн санал...