Шүүх зөвлөлдөж байна

Өнөөдөр 09:30 цагт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн Давж заалдах шүүх хуралдаан 16:37 цагт  түр завсарлаад дахин 16 цагаас хуралдсан.   Шүүх хурлын шүүмжлэл өрнөж, шүүгдэгчдийн эцсийн үгийг сонссон. Одоо шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрийг гаргахаар зөвлөлдөж байна.

 Шүүх хурлын эхэнд  хохирогч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний ах С.Баяр ирсэн боловч шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа учраас оролцох боломжгүй гэх хүсэлт илэрхийлэн, шүүх хуралдааныг орхин явсан юм. Түүнчлэн  шүүгдэгч Т.Чимгээ, Т.Содномдаржаа  нарын өмгөөлөгч болон хоёр гэрчийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг шүүхэд тавьсан ч хаалттай горимоор хурлыг үргэлжлүүлсэн юм. Ц.Амгаланбаатар бол ямар нэг хүсэлт тавихгүй гэжээ.

Ж.Батсайхан

+ There are no comments

Add yours