374 нэр дэвшигч бүртгүүлжээ

 АН-ын дотоод сонгуулийн бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан өчигдрийн байдлаар Үндэсний бодлогын хороонд 374 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Ардчилсан намын Их хурлаас намын дүрмийг шинэчлэх хүрээнд Үндэсний бодлогын хороо нь 389 гишүүнтэй байхаар баталсан юм.

Харин аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ.

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу тус сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэхээр болж, хугацааг хоёр хоногоор сунгасан юм.

Анхны шийдвэрээр бол бүртгэлийн хугацааг өчигдөр 16 цагт дуусах байсан юм.

Дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ардчилсан намын бүх гишүүд дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм.

Сэтгүүлч Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours