С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш 09.00 цагт Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд   болно.

Шүүх хуралд С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр анхан шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар /25 жил/ Т.Чимгээ /24 жил/,  тэдний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Дашдорж, С.Оюунчимэг, Л.Энхсайхан, А.Содхүү нар  болон прокурор Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал оролцох юм.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх бүрэлдэхүүний нэрийг нууцалж байгаа аж. Учир нь, шүүгчдийг гадны нөлөөллөөс хамгаалах үүднээс шүүх бүрэлдэхүүний нэрийг нийтэд урьдчилж мэдээлэхгүй байхаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published.