Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлэн, тайван жагсаал хийлээ. Монгол Улсад ч өчигдөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтайгаар оффшорчдыг эсэргүүцэн, биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлэв.
Тэднийг цагдаа нар баривчилсан гэх мэдээлэл тархаад байгаа, энэ талаар УБХЦГ-ын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амар-Мөрөнөөс тодруулахад, Цагдаагийн газар тэднийг баривчлаагүй.
Харьяа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг эмэгтэйчүүд яагаад хагас нүцгэн жагсах болсныг шалгаж байгаа юм билээ. Энэ нь албаны үгээр бол материалжуулж байгаа л хэрэг. Тэрбээр сэтгүүлчдийн дэргэд утсаар ярьж ийм хариу авсан юм.
УБХЦГ-т 14 цагт иргэдийн мөнгө залилсан сүлжээний хэргийн талаар л мэдээлэл өгнө. Түүнээс бус талбайд жагссан эмэгтэйчүүдийн асуудал яригдаагүй гэлээ.
+ There are no comments
Add yours