Уг арга хэмжээнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар байлцав.
Энэхүү хэлэлцээрт Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Ж.Реганы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2016 оны 9 дүгээр сарын 8-нд гарын үсэг зурж, Хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар 2016 оны 11 дүгээр сард батламжилсан бөгөөд Канад Улсын Парламент 2017 оны 2 дугаар сарын 24-нд соёрхон баталжээ.
Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/480461.htm



