Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ресторан, зоогийн газрын холбооныхонтой уулзаж байна.

Тэрээр “Засгийн газраас бүх боломжийг ашиглан үзэж байна. Хойш суусан зүйл огт байхгүй. Халдварын тархалтыг намжаах хүсэл эрмэлзэж байна. Цахим орчинд буруу ойлголт түгээж байгаа зохион байгуулалттай хэсэг байх шиг байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн журмыг ААН-үүдэд хүргүүлсэн. Хөл хорио, вакцин гэсэн хоёр арга хэмжээг дэлхийд авч байна. Халдварын эсрэг өөр дорвитой арга хэмжээ авч байгаа газар алга.

Та хэд өөрсдөө хариуцлагатай байгаад өгөөч. Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Хүндрэлтэй тал байгааг бид ойлгож байна. Дэглэмээ бариад, хариуцлагын гэрээнд гарын үсэг зурна.

Төр тусгай зөвшөөрлийг тогтоох зүйл огт байхгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд халдвар авч нөхцөл байдал хүндрээд байна. Хэдүүлээ нэг шийдэл гаргалгаа, дүрмээ тохиръё.

Иргэд, ААН, төр аль аль нь хариуцлагатай байх хэрэгтэй. Манайхан ААН-үүдийг нээчихээр хэвийн юм шиг бөөнөөрөө бужигнадаг. Эзэн биегүй болоод байгаа зүйлийн эсрэг гэрээний дагуу тохиролцож үйл ажиллагаагаа явуулж болно. Хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ” гэсэн байна. 

+ There are no comments

Add yours